
Авто зөвлөгөө: Автомашины аккумуляторын ашиглалт

Аккумулятор
Акумулятор нь хөдөлгүүрийг анхлан асаах, энерги хангах систем ажиллаж эхлээгүй, төхөөрөмжөөс гарах энерги хангалтгүй байх үед хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг. Автомашин явж байгаа үед генератороос/жанам/ цэнэглэгдэж, генератортой хамт цахилгаан үүсгүүр болдог.
Аккумуляторын бүтэц:
MF аккумулятор гэж энгийн акумляторыг бодвол өөрийн цэнэгээ алдах нь бага, ашиглах явцад бараг ус нэмэх шаардлагагүй аккумкляторыг хэлнэ. Бүтцийн хувьд энгийн аккумклятортой адилхан байдаг ч хавтаснууд кальцийн хар тугалган хайлшаар хийгдсэнээрээ ялгаатай.
MF аккумулятор дотроо нээлттэй, хаалттай гэж байдаг. Нээлттэй хэлбэрт нь бүтцийн хувьд энгийн аккумулятортой бараг адилхан. Хаалттай хэлбэрт нь тусгай тусгаарлагч, туйлт хавтан, тусгаарлагч чийгшүүлэгч шингэнтэй, ваакум бүтэцтэй байдаг. Дотор нь үүссэн хий туйлт хавтанд шингэх зориулалттай. Ажиллах явцад шингэн багасна, шингэн нэмнэ гэсэн асуудал байхгүй.
Хүчлийн акумляторын шингэнийг заасан түвшинд байгаа эсэхийг нягтлаж, дундарсан бол нэрмэл ус хийдэг. Өвлийн улиралд шингэн нэмэх бол нэмсэн шингэн хөлдөхөөс сэргийлэн шууд цэнэглэх хэрэгтэй.
Аккумуляторыг -50°С-аас +50°С хэмийн нөхцөлд хадгална.
– Аккумуляторын бэхэлгээ найдвартай эсэхийг шалгана.Ашиглаж байгаа болон хадгалаж байгаа аккумуляторыг 2 долоо хоногт 1 удаа шалгаж үйлчилгээ хийж байна.
– Нэмэх хасах шон дээр клим сайн боогдсон эсэхийг шалгана.
– Аккумуляторын агааржуулалтын сүвийг цэвэрлэж байна.
– Шингэний түвшин хэвийн байгаа эсэх. Шингэн дундарсан тохиолдолд нэрмэл ус хийх бөгөөд хүйтний улиралд хөдөлгүүрийг асаалттай үед усыг нэмнэ.
– Шингэн дундарч пластинк ил гарснаас болж пластинк хатуурч аккумуляторын багтаамж болон стартерийн ампер багасдаг.
– Ашиглаж байсан аккумуляторыг 4 сар хүртэл хугацаагаар хадгалж болно.
Анхааруулга:
1. Акумялторын ачаалалтай үеийн цэнэг (гэрэл, прожектор, хөгжим, тв, бусад..,) 11 вольт, электролитийн нягтрал нь 1.26~1.28 гм/см3 байдаг.
2. Аккумуляторын жигд ажиллагаа нь цахилгаан хувиарлах реле, динам, стартер, хөдөлгүүр, цахилгааны монтажаас шууд хамаарна. Хэрэв динамнаас гарч буй хүчдэл 13.8В-с бага бол аккумуляторыг цэнэглэж чадахгүй. Мөн релений тохиргоо алдагдсан , эвдэрсэн үед аккумуляторыг хэт их хүчдэлээр цэнэглэвэл акумляторын шингэн ширгэж, пластинк хатуурна. Үүний улмаас аккумулятор буудах аюултай. Хөдөлгүүрийн динамнаас акумляторт өгөх хэвийн хүчдэл нь 14,2 вольт байдаг.
3. Акумялторыг суулгахгүйн тулд 1 минутын амралттайгаар 15 секундээс илүүгүй хугацаагаар стартер дарна. Хүйтэн үед (-180C дээш) удаан хугацаагаар стартер дарах акумлятор цэнэгээ алдах үндсэн нөхцөл болдог.
4. Акумлятор цэнэг алдах бүрт шингэний нягтрал унаж байдгийг анхаарна уу.
